Les Mills гэж юу вэ?
2016 оны 06 сарын 16
Les Mills бол уран бүтээлч, эрч хүч, хүсэл тэмүүлэл дүүрэн дасгал- хөгжимт фитнесийн хичээл юм. Олимпид 4 удаа оролцсон тамирчин Лес Миллс Шинэ Зеландын Окландад 1968 онд Lesmills –н анхны клубыг нээжээ. Les Mills нь
- BODYPUMP
- BODYCOMBAT
- SH-BAM
- BODYSTEP
- BODYBALANCE
- RPM
- BODYATTACK
- BODYJAM
зэрэг хүмүүсийн амьдралыг эрүүл хэв маягт оруулахад чиглэсэн сонирхолтой, эрч хүч дүүрэн олон төрөлтэй. Эдгээр хичээлүүд нь группээр болон хувийн дасгалжуулагч багштай хийгдэж, түргэнхугацаанд үр дүнгээ өгдөг гэдгээрээ дэлхийд танигдсан фитнесийн төрөл юм. Одоогийн байдлаар дэлхий даяар нийт 80 орны ,15000 фитнесийн клубт, ойролцоогоор 90000 орчим багш дасгалжуулагч нар ажиллаж, долоо хоног бүр 5 саяас илүү хүн Les Mills-ийн ангид шинээр бүртгүүлж байна. Орчин үеийн хит хөгжмийн хэмнэлд, шилдэг багш нараар, хамгийн шалгарсан хөдөлгөөнүүдийг хийж, өөрийн эрч хүчийг шинээр мэдэрч, жингээ хасан эрүүл мэнд, гоо сайхан ,залуу нас, уян хатан байдлаа нэмэгдүүлэхийг хүсэгчдэд Les Mills төгс зохицно. Манай клуб энэхүү хичээлийг олон улсад заах эрхтэй мэргэжлийн багш нараар гишүүддээ өдөр бүр зааж байна.