Өглөө эрт бэлтгэл хийхийн давуу талууд
2016 оны 06 сарын 16
- Өглөө эрт босч бэлтгэл хийснээр хүний биеийн бодисын солилцоог сайжруулдаг. Ингэснээр өөх шатаах үйл явц түргэсч, зарим тохиолдолд 24 цагийн турш өөх шатаалтыг дэмждэг.
- Өдрийн турш эрч хүчтэй байна. Өглөө бэлтгэл хийсэн өдөр, хийгээгүй өдөртэй харьцуулшгүй өөр болохыг мэдрээрэй.
- Өглөө болгон тогтмол нэг цагт боссоноор бие организм үүндээ дасч, цаашид ямар ч асуудалгүй эртлэн босдог болно.
- Эрт босч дасгал хийснээр өдрийн турш асуудлуудаа зохицуулах чадвар нэмэгдэж стресс багасдаг. Энэ нь таны амьдралд эерэгээр хэрхэн нөлөөлөхийг хараарай.