RPM – кардио дугуйтай дасгал, үенд хамгийн бага ачаалал өгдөг боловч хамгийн өндөр үр дүнг үзүүлдэг. Цоглог хөгжмийн хэмнэлд жигд жийлтээр ууланд авирч, богино зайн гүйлт хийсэн мэт мэдрэмж авна.
RPM
Бүхэл дасгалын турш биеийн эсэргүүцэх түвшин, хурд хүчээ өөрөө мэдэрч зохицуулах боломжтой. RPM- багш танд дугуйгаа хэрхэн эзэмшиж, үр дүнд хүрэх үндсэн хөдөлгөөнүүдийг заана.
Хэрэв та өмнө хэзээ ч дугуй унаж үзээгүй байсан ч RPM маш энгийн дасгал болж, гайхалтай үр дүнг мэдрүүлнэ. Өөх, калорийг шатааж, хөл биеийг төгс хэлбэржүүлнэ. Та жинхэнэ үр дүнг мэдрэхээр ирсэн бол RPM ангид өнөөдөр бүртгүүлээрэй.
RPM-ийг 45 минут 30 минутаар сонгон хийх боломжтой.