Колумбаас гаралтай энэхүү хөгжимт фитнесийн төрөл 1990-ээд оны дунд үеэс олонд танигдан дэлгэрчээ. Зумба нь бүжиг болон аеробекийн хосолсон элементтэй бөгөөд хип хоп, салса, самба, мамбо гэх мэт Өмнөд Америкийн бүжгүүдийн суулт үсрэлттэй, хөдөлгөөнүүд голчлоно. Зумбагаар 180 орны, 200 мянга орчим клубт, долоо хоногт 15 сая орчим хүн хичээллэдэг байна.
Zumba
Zumba –г тогтмол хийснээр биеийн бүх хэсэгт нөлөөлж галбиржуулан гэдэс, гар, гуяны булчинд орж кардио дасгал болдог. Насны хязгаар үл харгалзан хичээллэж болох бөгөөд хүч чадал нэмэгдүүлж, эрч хүч нэмэгдүүлдэг.